card

 

Үйлчилгээний нөхцөл

1.Үйлчилгээний нөхцөл нь МОГУЛ ЭКСПРЕСС хүргэлтийн үйлчилгээ болон үйлчлүүлэгч хооронд шударга хүргэлт үйлчилгээг харилцан ашигтай хийхийн тулд нөхцлүүдийг тодорхойлох зорилгоор ашиглана.

2.Үйлчлүүлэгч нь илгээмжээ явуулахдаа хүлээн авах хүний овог нэр, хаяг, утасны дугаар, барааны тоо ширхэг, нэр төрөл зэрэг мэдээллийг үнэн зөв тодорхойлон бичиж илгээх ачаа илгээмжээ шаардлагын дагуу зохих баглаа боодол хийсэн байна.

3. МОГУЛ ЭКСПРЕСС хүргэлтийн үйлчилгээ илгээмжийг бүртгэхдээ илгээгчээс үйлчилгээний үнийг авах зарчмыг баримтлах ба тухайн нөхцөл байдлаас хамаарч үйлчлүүлэгчтэй тохиролцон илгээмжийг түгээхдээ хүлээн авагчаас нэхэмжлэн авч болно.

4. Хүлээн авагч нь тээвэр хүргэлтийн хөлсийг төлөөгүй нөхцөлд  МОГУЛ ЭКСПРЕСС  тухайн илгээмжийг түр хадгална.

5. Илгээгч нь илгээмжийн онцлог чанар, жин, эзэлхүүн зэрэгт тохирох баглаа боодлыг хийсэн байх ба МОГУЛ ЭКСПРЕСС нь илгээмжийн баглаа боодол тохиромжгүй, шаардлага хангахгүйгээс үүдэн түгээлтийн явцад нэмэлт баглаа боодол шаардлагатай тохиолдолд ачаа илгээмжийн аюулгүй байдлыг хангахын тулд нэмэлтээр баглаа боодлыг хийж тодорхой хэмжээний төлбөрийг нэхэмжилж болно.

6. МОГУЛ ЭКСПРЕСС нь шаардлагатай тохиолдолд баримт нь дээр тэмдэглэгдсэн төрөл болон тоо хэмжээг илгээгчээс зөвшөөрөл аван шалгаж болно.

7. МОГУЛ ЭКСПРЕСС нь хүлээн авахад хориотой илгээмж байх тохиолдол тухайн илгээмжийг хүлээн авахаас татгалзаж болно.

8. Илгээмж түгээх үед хүлээн авагч эзгүй тохиолдолд хүлээн авагчийг төлөөлөх хүнд илгээмжийг гардуулж энэ тухай үндсэн хүлээн авагчид мэдэгдэх ба хүлээн авагч эзгүй байснаас үүссэн илгээмжийг түгээх боломжгүй тохиолдолд түгээлт хийсэн өдөр, лавлах утасны дугаар зэргийг тодорхой бичин үлдээж илгээмжийг өөрийн байранд түр хадгална. Гагцхүү түгээхээр тогтоосон хугацаанд хүргэлт хийгдэх бөгөөд үүнээс бусад үйлчлүүлэгчийн хувийн шалтгаанаар дахин хүргэлт хийхгүй.

9. Илгээмжийг бүртгэн хүлээн авснаас эхлэн МОГУЛ ЭКСПРЕСС -н хариуцлага эхэлнэ. Илгээмжийг бүртгэн түгээх хүртэлх тээвэрлэлтийн явцад гарсан ачаа илгээмжийн гэмтэл, алга болох, хүргэлт хоцрох зэрэг асуудлын хариуцлагыг МОГУЛ ЭКСПРЕСС хүлээнэ. Гагцхүү цасан шуурга, хүчтэй салхи шуурга, үер зэрэг байгалийн гамшгийн улмаас үүссэн түгээлтийн хоцроолт, гэмтэл, үрэгдэн алга болох зэргийн хариуцлагыг хүлээхгүй болно.

10. Илгээмж хүргэлттэй холбоотой гомдлыг тухайн илгээмжийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш хуанлийн 5 өдрийн дотор гаргаж болох ба энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг МОГУЛ ЭКСПРЕСС нь хүлээн авахгүй болно.

 

                                 Хүлээн авах хориотой барааны жагсаалт

Ангилал

Барааны жагсаалт

Тэмдэглэгээ

Бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх зүйлс

Бэлэн мөнгө, вексель, чек, хувьцаа,  худалдан авах эрхийн бичиг гэх мэт          

 

Урлагийн бүтээл/ховор эд зүйл

Урлагийн бүтээл,эртний үнэт зүйл, үнэт эдлэл(алт,мөнгө, эрднийн чулуу) гэх мэт

    Мөнгөн дүнгээр тооцох  боломжгүй

Чанар нь өөрчлөгдөх болон муудах зүйл

Амьд загас, амьтан,  амьтны цогцос, хортон ургамлын төрөл гэх мэт.

Зарим төрлийн ургамлын төрлийг баглаа боодлыг харгалзан үзэж хүлээн авч болно

Аюултай бодис

   - Хорт бодис, тэсрэх бодис, галт зэвсэг, шатамхай бодис, задгай зуух, бензин, цавуу гэх мэт

   - Асаагуур, газ даралтаар шахдаг бүтээгдэхүүн

 

Дахин боловсруулах боломжгүй эд зүйл

    - Эх  хувь бичмэл, кассет, эх хувь хальс, шалгалтын

      хураамж элсэх эрхийн бичиг, гадаад паспорт

    - Бүх төрлийн даатгалын эх хувь бичиг баримт

    - Тендер, дуудлага худалдааны эх хувь

 

Овор хэмжээтэй тавилга

    - Ор, хувцасны шүүгээ, ширээ гэх мэт

1 хүн ганцаараа зөөх боломжгүй зүйл

Том хэмжээтэй эд зүйл

    - Унадаг дугуй, мотоцикль, төмөр эдлэл, том хэмжээтэй  хөргөгч гэх мэт

1 хүн зөөх боломжгүй эд зүйл

Бусад

    - Хооронд нь баглаж боосон олон тооны эд зүйл

    - Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал

    - Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис

1хайрцагт 1 хуудас баримт наан илгээх