card

ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хүргэлтийн үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу очиж аван, заасан хаягын дагуу хүлээн авагчид тохирсон хугацаанд хурдан шуурхай, чанарын доголдолгүй найдвартай хүлээлгэн өгөх үйл ажиллагааг хэлнэ. Үйлчилгээ нь дараах дөрвөн төрөлтэй.

Энгийн хүргэлтийн үйлчилгээ

Энгийн хүргэлтийн үйлчилгээ гэдэг нь 50кг хүртэлх ачаа барааг 24 цагийн дотор хүлээн авагчид хүлээлгэн өгөх үйлчилгээг хэлнэ.

Буухиа хүргэлтийн үйлчилгээ

Буухиа хүргэлтийн үйлчилгээ гэдэг нь 50кг хүртэлх ачаа барааг 3 цагийн дотор хүлээн авагчид хүлээлгэн өгөх үйлчилгээг хэлнэ. 

Портер хүргэлтийн үйлчилгээ

Портер хүргэлтийн үйлчилгээ гэдэг нь овор хэмжээ ихтэй буюу 50кг-аас 1тн хүртэлх ачаа барааг хүргэх үйлчилгээг хэлэх бөгөөд хүргэлтийн үнэ нь хүргэх газар хүртэлх нэг талын спидометрийн хэмжүүрээр тодорхойлогдоно.

Түгээлтийн үйлчилгээ

Түгээлтийн үйлчилгээ гэдэг нь ачаа барааг агуулах дээрээс аваад хэд хэдэн газарт хүргэх үйлчилгээ бөгөөд үйлчилгээний үнэ нь хүргэх давтамжаар тодорхойлогдоно. Нэг удаа ачих ачааны дээд хэмжээ нь 1тн байна. 

 

ТҮРГЭН ШУУРХАЙ БАС НАЙДВАРТАЙ

Mogul Express LLC

Манай хүргэлтийн үйлчилгээний давуу тал

 

 

  • Бид  Хэрэглэгчээс хэрэглэгчдийн хооронд түргэн шуурхай найдвартай 24 цагийн дотор үйлчилнэ
  • Бид 10 жилийн хүргэлтийн үйлчилгээний туршлага ноу-хау эзэмшдэг.
  • Бид ITZONE  компаний хүргэлтийн үйлчилгээг тогтмол хариуцан ажилладаг.
  • Бид бүх төрлийн ачаа илгээмжийг тээвэрлэх хүчин чадалтай машин техникийн баазтай
  • ERP SCM түгээлтийн нэгдсэн систем ашигладаг
  • Compassmate GPS байршлын нэгдсэн систем нэвтрүүлсэн
  • Баркод бүхий бүртгэлийн системээр бид ачааны байршлыг тогтмол хянаж байдаг
  • Хэрэглэгчдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг лавлах төв ажиллуулдаг.
  • Байгууллага, хувь хэрэглэгчдэд зориулсан ложистикийн багц бүтээгдэхүүн үйлчилгээ буюу гаалийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, хүргэлтийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээтэй.

 

Хүргэлтийн бүс

                                                                      

 
 
                                   

Хүргэлтийн үйлчилгээний үнэ

Могул Экспресс ХХК-ийн хүргэлтийн үйлчилгээний үнийн санал

Үйлчилгээний нэр

Бүс

Хүргэлтийн хугацаа

Ачааны овор хэмжээ

Үнэ

Хүргэлтийн үйлчилгээ 

А Бүс

24 цагийн дотор

20 кг хүртэлх

7,700 ₮ 

20 - 50 кг хүртэлх

16,500₮ 

B Бүс

24 цагийн дотор

20 кг хүртэлх

9,900₮ 

20 - 50 кг хүртэлх

22,000₮ 

Түгээлтийн үйлчилгээ

А Бүс + B Бүс

24 цагийн дотор

8 цэг

132,000 ₮

Портер хүргэлтийн үйлчилгээ

А Бүс + B Бүс

0 – 5 км хүртэл

55,000 ₮

5 – 15 км хүртэл

88,000 ₮

15 – 30 км хүртэл

110,000 ₮

30 – 50 км хүртэл

132,000 ₮

                                                                                                                                        НӨАТ орсон үнэ болно

Үнийн санал авах

Та манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, үнэлгээ, дүгнэлт хийлгэх хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.

ШИЙДЭЛ ХАРИУЦСАН
МЕНЕЖЕРТЭЙ ХОЛБОГДОХ

  (+976) - 7723-4567

  boldbaatar.l@itzone.mn

Нийтэд түгээх