Ложистикийн үйлчилгээ
Хүссэн камераа холбон хаанаас ч, дурын төхөөрөмж дээрээсээ харах үйлчилгээХүргэлтийн үйлчилгээний төрөл
Хувь хүмүүст зориулсан хүргэлтийн үйлчилгээ
Энэхүү үйлчилгээ нь иргэд, хувь хүмүүсийн хооронд гараас гарт хүргэж үйлчлэх үйлчилгээ юм.
Байгууллага болон хэрэглэгчдийн хоорондох бараа бүтээгдэхүүн хүргэлтийн үйлчилгээ
Энэхүү үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд буюу худалдан авагчдын гарт баталгаатай хүргэх үйлчилгээ юм.
Толгой компани, түүний салбар нэгжүүдийн хоорондын хүргэлтийн үйлчилгээ
Байгууллага хоорондын түгээлтийн үйлчилгээг хариуцаж, богино хугацаанд хүргэх байгууллагын хоорондын баталгаат үйлчилгээ юм.
ТҮРГЭН ШУУРХАЙ БАС НАЙДВАРТАЙ
Mogul Express LLCМанай хүргэлтийн үйлчилгээний давуу тал


- Бид Хэрэглэгчээс хэрэглэгчдийн хооронд түргэн шуурхай найдвартай 24 цагийн дотор үйлчилнэ
- Бид 10 жилийн хүргэлтийн үйлчилгээний туршлага ноу-хау эзэмшдэг.
- Бид ITZONE компаний хүргэлтийн үйлчилгээг тогтмол хариуцан ажилладаг.
- Бид бүх төрлийн ачаа илгээмжийг тээвэрлэх хүчин чадалтай машин техникийн баазтай
- ERP SCM түгээлтийн нэгдсэн систем ашигладаг
- Compassmate GPS байршлын нэгдсэн систем нэвтрүүлсэн
- Баркод бүхий бүртгэлийн системээр бид ачааны байршлыг тогтмол хянаж байдаг
- Хэрэглэгчдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг лавлах төв ажиллуулдаг.
- Байгууллага, хувь хэрэглэгчдэд зориулсан ложистикийн багц бүтээгдэхүүн үйлчилгээ буюу гаалийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, хүргэлтийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээтэй.
Манай агуулахын үйлчилгээний давуу тал

- Хотын төвөөс 3 км байрлах АНУН төвийн агуулах нь тээвэрлэлтийн зардлыг хамгийн бага түвшинд байлгана.
- Манай агуулах нь бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, шилэн кабель интернэтэд бүрэн холбогдсон, камер, дохиолол, харуул хамгаалалтын 24 цагийн нэгдсэн сүлжээтэй. Автомашины хүрэлцээтэй зогсоолтой, автобусны буудалтай.
- Олон жил ажилласан салбарын шилдэг ажилтнуудтай.
- Манай нийт агуулахын багтаамж 1800м2 талбайтай.
- Агуулах нь өргөгч, ачигч тоног төхөөрөмжүүдтэй.
- Агуулахын үйлчилгээнд нийцүүлэн дотоод зохион байгуулалтыг шийдвэрлэсэн.
- Агуулахын бараа материалуудыг BARCODE бүхий нэгдсэн системээр хянадаг.
Агуулахын үйлчилгээний төрөл
Хувь хэрэглэгчдэд зориулсан агуулахын үйлчилгээ
Хэрэглэгч та гэртээ хадгалагдаж буй овор хэмжээ ихтэй бараа материалыг манай агуулахад урт хугацаагаар тогтмол хадгалуулж мөн бараа хүргүүлж, тээвэрлүүлэх боломжтой.
Мөн бараа бүтээгдэхүүнийг манай агуулахад богино болон дунд хугацаагаар хадгалуулж, тухайн бараа бүтээгдэхүүнээ тухайн өдөрт нь хэрэглэгчдийн гарт хүргүүлэх боломжтой.
Байгууллага хэрэглэгчдэд зориулсан агуулахын үйлчилгээ
Та бүхэн хотын төвд хамгийн ойр байрлах манай агуулахыг сонгосноор урт болон дунд, богино хугацааны турш манай агуулахад бараа материалаа 24 цагийн найдвартай харуул хамгааалт дор хадгалуулна. Мөн хадгалуулсан бараа материалаа хүргүүлж авах боломжтой.
ШИЙДЭЛ ХАРИУЦСАН
МЕНЕЖЕРТЭЙ ХОЛБОГДОХ
(+976) - 7723-4567
boldbaatar.l@itzone.mn
Нийтэд түгээх
