card

Гаалийн үйлчилгээ

Гаалийн үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу гаалийн байгууллагад мэдүүлж барааг хүлээн аван, заасан хаягын дагуу хүлээн авагчид тохирсон хугацаанд хурдан шуурхай, чанарын доголдолгүй найдвартай хүлээлгэн өгөх үйл ажиллагааг хэлнэ. Үйлчилгээ нь үндсэн гурван төрөлтэй байна.

Гаалийн мэдүүлэг шивэлтийн үйлчилгээ

Гаалийн мэдүүлэг шивэлтийн үйлчилгээ

Гаалийн мэдүүлэг шивэлтийн үйлчилгээ гэдэг нь захиалагчийн нэрийн өмнөөс барааны мэдээллийг компьютерт шивж, сүлжээгээр гаалийн байгууллагад мэдүүлэх үйлчилгээг хэлнэ.

 

Гаалийн бүрдүүлэлт хийх үйлчилгээ

Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримт, үнэ үнэлгээг хянуулах, баталгаажсан гаалийн мэдүүлгийг хэвлүүлэх, гаалийн болон бусад татвар хураамжийг захиалагчийн нэрийн өмнөөс төлөх, гаалийн мэдүүлгээ бүртгүүлж, мэдүүлгийг хүчин төгөлдөр болгож R дугаар авах, барааг шалгуулах, тайлбар гаргах үйлчилгээг ойлгоно.

Гаалийн тээвэрлэлт

Гаалийн тээвэрлэлт гэдэг нь гаалиас авсан бараа бүтээгдэхүүнийг захиалагчийн хүссэн хаяг дээр хүргэж, хүлээлгэн өгөх үйл ажиллагааг хэлнэ.

 

Гаалийн үйлчилгээний үнэ

Үйлчилгээний нэр МОГУЛ ЭКСПРЕСС ХХК
Үйлчилгээний нэр төрөл Үйлчилгээний үнэ
Мэдүүлэг шивэлт Үндсэн мэдүүлэг   11,000
Нэмэлт мэдүүлэг  6,600
Гаалийн зуучлал Гаалийн бүрдүүлэлт хийх үйлчилгээ  66,000
Хүргэлт 0 – 5 км хүртэл (1тн хүртэлх ачаа)  25,000
5 – 15 км хүртэл (1тн хүртэлх ачаа)  40,000
15 – 30 км хүртэл (1тн хүртэлх ачаа)  70,000
30 – 50 км хүртэл (1тн хүртэлх ачаа)  90,000
Дээрх нөхцөлд хамрагдаагүй Тухай бүрд үнийг тооцно

НӨАТ орсон үнэ болно.

Давуу тал

 

  • Бид гаалийн асуудлаар арвин туршлагатай тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч компани юм.
  • Манай компаний өргөн хүрээг хамарсан Гаалийн Үйлчилгээ нь гаалийн бүрдүүлэлтийн үр бүтээмжтэй, түргэн шуурхай үйл явцыг хангах гаалийн шаардлагуудыг дэмждэг.
  • Бид гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх зорилготойгоор иж бүрэн тоноглогдсон оффис машиныг үйлчилгээндээ ашигладаг.
  • Манай компаний гаалийн чиглэлээр хуримтлуулсан туршлага нь байгууллага болон хувь хэрэглэгчдэд гол бизнестээ төвлөрөн ажиллаж, амар тайван байх боломжийг олгоно.

МАНАЙ АЖИЛТНУУДЫГ ГААЛИЙНХАН МЭДНЭ

МАНАЙ АЖИЛТНУУД ГААЛЬ ДЭЭР 10 ЖИЛ АЖИЛЛАСАН

Үнийн санал авах

Та манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, үнэлгээ, дүгнэлт хийлгэх хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.

ШИЙДЭЛ ХАРИУЦСАН
МЕНЕЖЕРТЭЙ ХОЛБОГДОХ

  (+976) - 7723-4567

  boldbaatar.l@itzone.mn

Нийтэд түгээх