Агуулахын үйлчилгээ

Агуулахын түрээсийн үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн харуул хамгаалалттай дулаан агуулахад чанарын доголдолгүй хадгалж үйлчилэх үйлчилгээг хэлнэ. Энэ нь дараах төрлүүдтэй байна.

Агуулахын бүртгэлтэй үйлчилгээ

Агуулахын бүртгэлтэй үйлчилгээ гэдэг нь харилцагчидад агуулахын түрээсээс гадна няравын үйлчилгээг давхар үзүүлэх үйлчилгээг хэлнэ. Өөрөөр хэлбэл харилцагчийн хүссэн хугацаанд агуулахын орлого зарлагыг хийж бүртгэл хөтлөн санхүүгийн албанд тайлагнах, тооцоо нийлэх үйл ажиллагаа.

Агуулахын бүртгэлгүй үйлчилгээ

Агуулахын бүртгэлгүй үйлчилгээ гэдэг нь анх агуулахад барааг хадгалах, хадгалах хугацаа дууссаны дараа захиалагчид хүлээлгэн өгөхөд хийгдэх бүртгэлээс бусад төрлийн бүртгэлийг агуулаагүй үйлчилгээг хэлнэ.

 

24 цагийн найдвартай агуулахын үйлчилгээ

Манай агуулахын үйлчилгээний давуу тал

 

 

  • Хотын төвөөс 3 км байрлах АНУН төвийн агуулах нь тээвэрлэлтийн зардлыг хамгийн бага түвшинд байлгана.
  • Манай агуулах нь бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, шилэн кабель интернэтэд бүрэн холбогдсон, камер, дохиолол, харуул хамгаалалтын 24 цагийн нэгдсэн сүлжээтэй. Автомашины хүрэлцээтэй зогсоолтой,  автобусны буудалтай.
  • Олон жил ажилласан салбарын шилдэг ажилтнуудтай.
  • Манай нийт агуулахын багтаамж 1800м2 талбайтай.
  • Агуулах нь өргөгч, ачигч тоног төхөөрөмжүүдтэй.
  • Агуулахын үйлчилгээнд нийцүүлэн дотоод зохион байгуулалтыг шийдвэрлэсэн.
  • Агуулахын бараа материалуудыг BARCODE  бүхий нэгдсэн системээр хянадаг.

 

Агуулахын үйлчилгээний үнэ

Үйлчилгээний төрөл   Хугацаа Хэмжих  нэгж Үнэ
1 Агуулахын бүртгэлтэй Өдөрөөр 1м2  1,990
Сараар 1м2  19,900
2 Агуулахын бүртгэлгүй Өдөрөөр 1м2 (анхан шатны бүртгэл үнэгүй)  1,490
Сараар 1м2 (анхан шатны бүртгэл үнэгүй)  14,900

НӨАТ орсон үнэ болно.

Үнийн санал авах

Та манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, үнэлгээ, дүгнэлт хийлгэх хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.

ШИЙДЭЛ ХАРИУЦСАН
МЕНЕЖЕРТЭЙ ХОЛБОГДОХ

  (+976) - 7723-4567

  boldbaatar.l@itzone.mn

Нийтэд түгээх